2015 оны 2 сарын 10
Хоёр: Төмөр бетоны давуу тал

ХОЁР: ТӨМӨР БЕТОНЫ ДАВУУ ТАЛ

Төмөр бетоныг өргөн хэрэглэх болсон нь түүний эерэг шинж чанартай шууд холбоотой. Эерэг шинж чанарт юуны өмнө эдэлгээний чанар, галд тэсвэртэй, бат бэхийг авч үзэх шаардлагатай.

Эдэлгээний чанар/насжилт/ гэдэг нь тогтоосон ашиглалтын горимд тодорхой цаг уурын нөхцөлд хэв гажилтгүй, эвдрэлд орохгүй баталгаажсан чанарыг удаан хугацаанд хадгалах чадвар юм.

Төмөр бетон бүтээцийг эдэлгээний чанараар 3 зэрэгт хувааж авч үзнэ.

Ашиглалтын хугацаа /жил/

Эдэлгээний зэрэг

100 жилээс багагүй

I

50 жилээс багагүй

II

20 жилээс багагүй

III

Бетон нь гангийн коррозоос хамгаалахад хялбар, хүрээлэн буй орчинд хортой нөлөөллийг сайн эсэргүүцдэг.

Галд тэсвэртэй гэдэг нь тодорхой хугацааны туршид гал түймэрийн үйлчлэлийг эсэргүүцэх материалын мөн чанар юм. Галд тэсвэрлэлтийг 3 зэрэгт ангилан авч үзнэ.

Бүтээцийн төрөл

Температур С0

 

50

≤400

≥400

Төмөр бетон

Эвдрэхгүй

Эвдрэхгүй

Эвдрэхгүй

Металл

Мөн адил

Хэв гажилт үүсэх

Тогтворшил алдагдах

Мод

Мөн адил

Шахах

=

400 С0-ийн температурт модон материалыг бүрэн шахах ба металл бүтээц галд өртсөн ч шатахгүй боловч хэв гажилтанд орж тогтворжилтоо алдана. Дунд зэргийн түймэрт металл бүтээц 5-15 минут халж энэ процесс нь хэдэн цаг үргэлжилж  байхад төмөр бетон бүтээцийн хамгаалалтын бетон үе 2,5 см байхад л 400 С0-д нэг цагийн дараа аажмаар хална.

          Бат бэх чанар гэдэг нь янз бүрийн төрлийн ачаалал ба үйлчлэлд эвдрэхгүй байх материалын шинж чанарын ойлголт юм. Практикаас үзэхэд 2500 кг/м3 эзэлхүүний жинтэй 1 м3 төмөр бетонд  200-400 кг цемент, эзэлхүүний 1-2 хувьтай тэнцэх олдоц элбэгтэй элс,зайдгай хайрга эзэлнэ. Ган нь ховор олдоцтойн дээр эдийн засгийн хувьд өртөг өндөртэй байхад харин бетон харьцангуй хямд юм. Төмөр бетон бүтээц бүрэлдэхүүнд зарцуулалтаараа их биш, өнгө, будаг шаардлагагүй, арматурыг зэврэлтээс хамгаалах, ашиглалтын хугацаа уртасах тутам бетоны бат бэх нэмэгддэг. Төмөр бетон микро организм халхлах, даацын функцийг нэгэн зэрэг гүйцэтгэж чаддаг.

Төмөр бетоны сул тал

Төмөр бетоны сул талыг дараах байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:

  • Төмөр бетон нь хүнд жинтэй тул дам нурууны төрлийн хол алга сайтай шугаман бүтээц, хавтгаалж бэлтгэх боломжийн хувьд хязгаарлагдмал.
  • Төмөр бетон нэн ялангуяа хийцийн хувьд товчилтын угсармал  төмөр бетон бэлтгэхэд өртөг өндөртэй металл хэв, зарцуулга ихтэй модон хэв хашмал шаардлагатай
  • Бүтээцийн доторхи бетоны чанар ба арматурын байрлалыг хянахад төвөгтэй, бүтээцийг хүчитгэх, дахин хийхэд хүндрэлтэй
  • Дуу дулаан дамжуулалт ихтэй
  • Бетон суналтад муу ажиллахын чацуу хүчний үйлчлэл, чийг температураас хамаарч агшилт үүсэн улмаар ан цав үүснэ.
  • Цахилгааны гүйдэл болон бусад хортой орчны нөлөөнөөс үүдэн коррози явагдана.
  • Цутгамал ба төмөр бетоны үйлдвэрлэл улирлын  чанартай ажиллагаатай
  • Хасах ба 5 С0-ээс бага, нам температурт бетоны ажил гүйцгэхэд хэвийг дулаалах, халаах шаардлагатай бөгөөд түүнд зэрэгт хөдөлмөр, материал, механизмын ихээхэн зардал шаардана.

МБҮА-ын барилгын зөвлөх эксперт, МУ-ын зөвлөх эдийн засагч Т.Норовжав

ХОЛБООТОЙ МЭДЭЭ