2015 оны 2 сарын 17
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци IFAWPCA-д элсэн орлоо.

Монголын барилгын үндэсний ассоциаци 2015 оны 02-р сарын 06-ны өдөр ази номхон далайн орнуудын барилгын ассоциациудын олон улсын холбоо  (IFAWPCA)-нд элсэн орлоо. Энэхүү олон улсын ассоциаци нь 16 орны барилгачдыг нэгтгэсэн ба үүнд Монгол (MNCA), Япон (OCAJI), Сингапур (SCAL), Солонгос (CAK), Тайван (TGCA), Тайланд (TCA), Австрали (MBA), Филипин (PCA), Шинэ зеланд (NZRMBF), Малайз (MBAM), Малдив (MACI), Индонез (ICA), Хонгконг HKCA(), Непал (FCAN), Бангладеш (BACI), Энэтхэг (BAI), Шриланка (NCASL) эдгээр орнуудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монголын барилгын Үндэсний Ассоциаци 16 дахь гишүүнээр нь элсэн ороод байна.  

Тус олон улсын ассоциацид элсэн орсноор манай ассоциаци Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо, Олон улсын худалдааны танхим, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад засгийн газрын бус байгууллагуудтай хөдөлмөр хамгаалал ба сургалт, тогтвортой хөгжил, төслийн ханган нийлүүлэлт ба санхүүжилттай холбоотой салбаруудад хамтран ажиллах боломжтой болж байгаагаараа давуу талтай юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ