2016 оны 8 сарын 12
МБҮА-ийн УЗ-ийн гишүүд БХБ-ийн сайд Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа.

2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр МБҮА-ийн УЗ-ийн гишүүд БХБ-ийн сайд Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар:
Ассоциацийн товч танилцуулга
Өнөөгийн тулгамдаж буй асуудал
Шийдэл, гарцын талаар харилцан санал солилцлоо.
Мөн сайдын зүгээс цаашид баримтлах бодлого, ойрын үед хийгдэх ажлуудаа товчхон танилцуулсан юм.
Сайд сардаа 1 удаа Ассоциацийн төлөөлөлтэй зангиагүй уулзаж, санал бодлыг нь сонсож байхаар болсон төдийгүй БХБ-ийн сайдын зөвлөлд МБҮА-ийн УЗ-өөс 1-2 хүний төлөөлөл оруулах болсоноо мэдэгдлээ.


Сайд цаашид хамтарч ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлж, ойрын үед барилгын салбарын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах, барилгын салбарын зах зээлийн тоон мэдээг шинэчлэн танилцуулах үүрэг өглөө. Мөн 8 хувийн зээлийн хүүг бууруулах боломж, барилгын салбарын борлуулалтыг дэмжих гэх мэт олон чиглэлд хамтарч ажиллах тухай санал солилцлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
  • Туул голын усыг ундны, аж ахуйн зэрэг ямар ч төрөлд ашиглах боломжгүй гэлээ
  • 100 мянган айлын орон сууц төсөл хөтөлбөр
  • “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр
  • “Гудамж төсөл”