Түүхэн замнал

April 29, 2009

АНХДУГААР ЧУУЛГАН

“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” Төрийн бус байгууллагын анхдугаар чуулган болж, дүрэм, удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалтаа баталж, хяналтын зөвлөлийн гишүүдээ сонголоо. Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Жигүүр Гранд” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Баттөр нар сонгогдов.

May 2009
ДУУСААГҮЙ БАРИЛГЫН СУДАЛГАА

ЗТБХБЯ-тай хамтран Нийслэл хотын 6 дүүргийн хэмжээнд баригдаж дуусаагүй хөрөнгө оруулалт зогссон орон сууцны барилгуудын судалгааг хийв. Энэ нь Төрийн албан хаагчийн 4000 орон сууцны хөтөлбөр, ахмад дайчдад олгох 1500 орон сууцны барилгад Засгийн газраас санхүүжилт өгөх шийдвэрийн үндэс суурь нь болсон юм.

May 1, 2009
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

“Жигүүр Гранд” ХХК-ны “Гранд” оффист хэвлэлийн бага хурал зарлан ассоциацийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд оролцов. “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ байгуулагдсан тухай болон зорилго, чиглэлийн талаар мэдээлэл хийв.

May 2009
ЗТБХБ-ЫН САЙДТАЙ УУЛЗАВ

Ассоциацийн Ерөнхийлөгч О.Чулуунбат, Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баттөр, Удирдах зөвлөлийн зарим гишүүд, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон тус яамны удирдлагуудтай уулзаж Ассоциацийн үйл ажиллагаа, Монгол улсын макро эдийн засгийн орчин, барилгын салбарын хямралт байдлын талаар санал солилцож зөвлөлдөв.

June 3, 2009
“144 ГАРЫН ҮСЭГ” УУЛЗАЛТ

МҮХАҮТ-ын дэргэдэх Барилгын зөвлөлөөс зохион байгуулсан “144 гарын үсэг” уулзалтанд Ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Ганзориг илтгэл тавилаа.

June 11, 2009
БАРИЛГЫН САЛБАРТ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ШАТ ДАМЖЛАГЫГ ХӨНГӨВЧИЛСӨН НЬ

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлтэй хамтран 2009 оны 2-р улирлын онцлох асуудлыг “Хямралын үеийн барилгын салбар” барилгын салбарын хямралыг хэрхэн даван туулах, Барилгын салбар дахь захиргааны болон хяналтын байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, баталгаажуулалтын шат дамжлагыг хөнгөвчлөх нь” барилга барихад шаардлагатай олон гарын үсгийг цөөлөх ажлыг засгийн газар, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх талаар судалгаа хийж 2009.06.11-ний өдөр Төрийн ордонд илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тус хурлаас Шадар сайд Н.Алтанхуяг зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудыг хамруулан асуудлыг шийдвэрлүүлэхээр болов. Энэхүү төслийн ажлын хүрээнд Ассоциациас гарын үсгийн тоог 35 хувиар бууруулах санал дэвшүүлж, уг саналыг “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци”-аас ажлын хэсэг байгуулж ажиллалаа.

June 13, 2009
“ХЯМРАЛЫН ҮЕИЙН БАРИЛГЫН САЛБАР” НЭРТЭЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТ

Монголын барилгын инженерүүдийн холбооноос “Хямралын үеийн барилгын салбар” нэртэй олон улсын дугуй ширээний уулзалт зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтанд Япон, Солонгос, Монгол улсын барилгын салбарын төлөөлөгчид, Ассоциацийг төлөөлж Монгол улсын зөвлөх инженер Д.Жамьяан оролцож “Хямралын үеийн барилгын салбар” илтгэлийг хэлэлцүүлэв.

July 21, 2009
ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Уулзалтанд ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар болон Ассоциацийн зүгээс Ерөнхийлөгч О.Чулуунбат, Дэд ерөнхийлөгч Б.Ганзориг, Гүйцэтгэх захирал Я.Батцэцэг нар оролцов.

July 22, 2009
МОНГОЛ БАНКТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Уулзалтанд Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар болон Ассоциацийн зүгээс Ерөнхийлөгч О.Чулуунбат, Гүйцэтгэх захирал Я.Батцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд, Б.Нэмэхбаатар нарын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар Засгийн газраас Арилжааны банкуудад байгаа муу зээл, зээлийн хүүг тодорхой хугацаагаар худалдан авах боломжийг судлах талаар хэлэлцэв.

July 24, 2009
САНГИЙН ЯАМТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Уулзалтанд Сангийн сайд Б.Баярцогт, Санхүү эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр нар болон Ассоциацийн зүгээс Ерөнхийлөгч О.Чулуунбат, Дэд ерөнхийлөгч Б.Ганзориг, Б.Батболд, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярсайхан, А.Хашчулуу нарын төлөөлөл оролцов. Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Хямралын өнөө үед дуусаагүй байгаа барилгын санхүүжилтэнд гадаад орноос санхүүгийн эх үүсвэр татах талаар ажиллаж байгааг сайд дурьдав.
2.Ахмадуудад олгох нэг өрөө байр худалдан авахад төсвийн тодотголоос 24 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. 
3.Арилжааны банкуудад байгаа муу зээл, зээлийн хүүг Засгийн Газар тодорхой хугацаагаар худалдан авч бонд гаргаж, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох талаар судлах.

4.Ипотекийн хууль батлагдсантай холбоглуулан орон сууц худалдан авагчийн хэрэглээ талыг дэмжих бодлого явуулж байгаа талаар ярилцав.

July 29, 2009
“МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО” ТББ-тай УУЛЗАЛТ ХИЙВ

Уулзалтанд Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Дэд ерөнхийлөгч Болд нар болон Ассоциацийн зүгээс Ерөнхийлөгч О.Чулуунбат, Дэд ерөнхийлөгч Б.Ганзориг, Гүйцэтгэх захирал Я.Батцэцэг нарын төлөөлөл оролцов. Уулзалтаар “Монголын банкны холбоо”-ны зүгээс 2008.11 сард Монгол банкны ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад танилцуулсан 16 зүйлтэй мэдэгдлээс “Моргейж”-ийн зээлийг Засгийн газар, Монгол банк худалдан авах, Хадгаламжинд хязгаартай баталгаа гаргах гэсэн гол асуудлуудыг онцолж хэлэлцэв.

August 7, 2009
“БАРИЛГА БА АЖИЛГҮЙДЭЛ” ЦУГЛААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цуглааныг барилгачдын талбайд зохион байгуулж, өнөөгийн барилгын салбарт нүүрлээд байгаа бодит байдал, хүндрэлийн талаар Засгийн газарт өгөх мэдэгдлийг уншиж танилцуулав.

 

August 14, 2009
ЗТБХБЯ-НЫ САЙД Х.БАТТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ДАХИН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

August 20, 2009
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ассоциацийн төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтанд Монгол Банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт, Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баттулга нар болон Ассоциацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Удирдах зөвлөлийн гишүүд оролцож барилгын салбарт тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээл, түүнээс үүдэн иргэдэд үүсч буй чирэгдэл, банкны салбарт бий болж байгаа дарамтын талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд энэ асуудалд улс төрийн шийдэл, зөв гарц хэрэгтэй байгааг онцоллоо.

August 22, 2009
ЗТБХБЯ-НИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН САЙДЫН ЗӨВЛӨХ УУГАНБАЯР НАР АССОЦИАЦИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ЗТБХБЯ-ний төрийн нарийн бичгийн дарга болон сайдын зөвлөх Ууганбаяр нар Ассоциацийн удирдлагууд болон баригдаж дууссан орон сууцны судалгаанд оролцсон барилгын 77 компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Барилгын өнөөгийн үнийг тодорхой түвшинд буулгах боломжтой эсэх талаар ярилцав.

August 20, 2009
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ассоциацийн төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтанд Монгол Банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт, Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баттулга нар болон Ассоциацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Удирдах зөвлөлийн гишүүд оролцож барилгын салбарт тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээл, түүнээс үүдэн иргэдэд үүсч буй чирэгдэл, банкны салбарт бий болж байгаа дарамтын талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд энэ асуудалд улс төрийн шийдэл, зөв гарц хэрэгтэй байгааг онцоллоо.

August 22, 2009
ЗТБХБЯ-НИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН САЙДЫН ЗӨВЛӨХ УУГАНБАЯР НАР АССОЦИАЦИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ЗТБХБЯ-ний төрийн нарийн бичгийн дарга болон сайдын зөвлөх Ууганбаяр нар Ассоциацийн удирдлагууд болон баригдаж дууссан орон сууцны судалгаанд оролцсон барилгын 77 компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Барилгын өнөөгийн үнийг тодорхой түвшинд буулгах боломжтой эсэх талаар ярилцав.

June 14, 2010
АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН УУЛЗАЛТ

“ASEAN”-нь орнуудын барилгын ассоциацийн хуралд гүйцэтгэх захирал Д.Цэнд, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун нар оролцож, Канад улсад бизнес аялал зохион байгуулав.

June 15, 2010
Сингапурын барилгын ассоциацийн төлөөлөгчдийг хүлээн авч, санал солилцож цаашид хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг үйлдэхээр тохиролцов.

September 2010
“4000 АЙЛЫН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР” ШИЙДВЭРЛЭГДЭВ

Ассоциациас санаачлан төрийн болон ТББ-тай хамтран шийдвэрлүүлсэн төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй зээлд хамруулах замаар орон сууцжуулах “4000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж төрийн албан хаагч 2500 хүний орон сууц шийдвэрлэгдэв.

September 2, 2010
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХИЙВ

Удирдах зөвлөлийн 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаар Ассоциацийн ажлын алба шинэчлэгдэж, Гүйцэтгэх захирал, Дэд захирлыг шинээр томилов.

 

 

November 28, 2010 — December 5, 2010
КАНАД УЛСАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Канад Улсын Барилгын Ассоциаци, Канадын Орон сууцны моргейжийн корпорацтай тохиролцсоны дагуу Ассоциацийн Ерөнхийлөгч О.Чулуунбат, Дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун, Удирдах зөвлөлийн гишүүд “Атимос ХХК”-ийн захирал Я.Батцэцэг, “Цаст констракшн ХХК”-ийн захирал Н.Баярсайхан, Монголын Хот байгуулалтын Холбооны Ерөнхийлөгч Б.Батболд, “Бетон Арматур ХХК”-ийн гүйцэтгэх захирал А.Хашчулуу, “Оюуны ундраа ХХК”-ийн дэд захирал Цэрэннадмид нар болон ЗТБХБЯ-ны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма нарын найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2010.11.28-12.05-ны өдрүүдэд Канад Улсад томилолтоор ажиллав. Канад Улсад томилолтоор ажиллах хугацаандаа тус улсын Торонто хотод зохион байгуулагдаж буй “Канад Улс-Барилга 2010” үзэсгэлэнд оролцож, барилга, барилгын материалын талаар шинэ мэдээлэл авч, туршлага судлан цаашид хамтарч ажиллах талаар санал солилцох уулзалтуудыг Канад Улсын Гадаад харилцаа, олон улсын худалдааны яамны худалдааны ажилтан ноён Марк-Андре Саваж-тай хамтран зохион байгуулан оролцов.

December 2010
ХЯТАДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БАРИЛГА БАРЬДАГ КОМПАНИУДЫН БҮХ ХЯТАДЫН БАРИЛГЫН АССОЦИАЦИ, СИНГАПУР, ТАЙВАНИЙ БАРИЛГЫН АССОЦИАЦИЙН ТӨЛӨӨЛҮҮДТЭЙ УУЛЗАЖ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОВ.

 

2011 он
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ОРОН СУУЦ САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

МИК-тэй хамтран Ази, Номхон далайн орнуудын орон сууц санхүүжилтийн олон улсын холбооны ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг хуралд 15 орны төлөөлөгчид оролцов.

 

2011
ХОККАЙДОГИЙН БАРИЛГЫН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ ТИЯКИ КОУЖУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

 

2011
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МУ-ын Ерөнхий сайд С.Батболдын барилгын салбарын удирдах ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Ассоциацийн байр суурийг илэрхийлэв.

2011
36-Р ТОГТООЛЫН ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН САЛБАРЫН ХУУЛИЙГ ШИНЧИЛЭВ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан МУ-ын Их Хурлын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, 9 хуулийг шинээр боловсруулах, 5 хуулийг шинэчлэн найруулах, ажлын хэсгүүдийн бүтэц бүрэлдэхүүнийг Яамны холбогдох газар хэлтсүүдтэй тохиролцож, шинэчилэн зохион байгуулах шийдвэр гаргуулж, тэдгээр ажлын хэсгүүдэд Удирдах зөвлөлийн гишүүдийг оролцуулж, хууль зүйн “Лексус Консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж ажиллав.

2012
МБҮА НЬ 55 ГИШҮҮН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛЛОО

2012
МБҮА НЬ ХУУЛЬ ЗҮЙН “ЛЕКСУС КОНСАЛТИНГ” ХХК-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАН АЖИЛЛАВ

“Орон сууцны санхүүжилтийн тухай” хууль , “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар зарим арга хэмжээний тухай” засгийн газрын тогтоолыг гарахад ассоциаци идвэхтэй оролцон, баримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулахдаа хууль зүйн “Лексус Консалтинг” ХХК-тай гэрээ байгуулан ажиллав.

2012
ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ АЖИЛЛУУЛАВ

Шинэчлэлийн засгийн газрын бодлогын хүрээнд тендерийн журам, дүрмийг өөрчилж байгаатай холбогдуулан ажил үйлчилгээ худалдах, худалдан авах засгийн газрын агентлагт ассоциацийн гишүүн байгууллагуудын өндөр мэргэжлийн 23 хүнийг орон тооны бус шинжээчээр ажлуулав.

2012
АССОЦИАЦИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ОЛОН НИЙТТЭЙ САНАА БОДЛОО ХУВААЛЦАВ

Ассоциацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаныхан телевизийн зургаан сувгаар 12 удаагийн нэвтрүүлэг, ярилцлаганд оролцож “Өнөөдөр” , Өдрийн сонин”, Үндэсний шуудан”, Ардчилал” зэрэг өдөр тутмын сонинд 25 ярилцлага, нийтлэл хэвлүүлж ассоциацийн байр суурийг илэрхийлэн олон нийттэй санаа бодлоо хуваалцав.

2012
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ОРОН СУУЦ САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

МИК-тэй хамтран Ази Номхон далайн орнуудын орон сууцны санхүүжилтийн олон улсын холбооны ээлжит хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, энэхүү хуралд 15 орны төлөөлөгч нар оролцов.

2012
ХОККАЙДОГИЙН БАРИЛГЫН АССОЦИАЦИ, БАРИЛГЫН ТЕХНОЛОГИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Японы Хоккайдогийн Барилгын Технологийн Төвийн захирал Мияки Коужи тэргүүтэй төлөөлөгчтэй уулзалт хийж, хамтын ажиллагааны болон хүйтний улиралд барилга угсралтын ажлыг тасралтгүй явуулах, барилгын салбарт японы барилгачдын хэрэглэж байгаа дэвшилтэд техник технологийг монголд нутагшуулах, ялангуяа барилгын дэвшилтэд багаж багаж тоног төхөөрөмж материал хийц эдлэлийн байнгын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар удаа дараа санал солилцсоноор ассоциацийн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун, ТУЗ-ын гишүүн Д.Энхтөр нар япаны Хоккайдод 2012.10-р сард очиж Хоккайдогийн барилгын ассоциаци, барилгын технологийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, гурвалсан хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.

2013
АССОЦИАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ЦАР ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн, шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэв. Орчин үеийн тохижилт, онцлог дизайн бүхийн шинэ оффисын байртай болсон. Ажлын албаны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 14 хүний ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж эхлэв.

2013
САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ, САЙЖРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ЭХЛҮҮЛЛЭЭ

-Барилгын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал авсны дагуу саналыг нэгтгэн боловсруулан хүргүүлэв. 
-Засгийн газраас салбарын бодлого боловсруулах ажилд үр дүнтэй, идэвхтэй оролцоог бий болгох зорилгоор ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэх УЗ-ийн шийдвэр гарсныг ЗГ-ийн хэрэг эрхлэх газарт мэдээлэл хүргүүлэв

2013
ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОДЛОГЫГ ИЛ ТОД БОЛГОХ, ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОДОРХОЙ АЖЛУУДЫГ ХИЙВ

Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 2012-2022 он шинэчлэн боловсруулах техникийн даалгаварт өгөх саналаа БХБЯ-д хүргүүлэв.

2013
БАРИЛГЫН САЛБАРЫН СУДАЛГААНЫ АЖЛУУД ХИЙЖ БАЙНА

-Барилга, хот байгуулалтын яамтай гэрээлэн 'Орон сууцны эрэлт, нийлүүлтийн судалгаа'-ны ажлыг хийж, гүйцэтгэлийг 80 хувьд хүргэсэн байна. 
-Монгол банкнаас санал болгосон орон сууцны үнийн индексийг сар бүрээр тооцох судалгааны сонгон шалгаруулалтанд судалгааны мэрэгжлийн байгууллагатай хамтарч оролцож , орон сууцны үнийн индексийг сар бүрээр тооцох судалгааны ажлыг эхлүүлээ.

2013
ЯПОНЫ ХОККАЙДОГИЙН ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН МОНГОЛ ОРНЫ ХҮЙТЭН СЭРҮҮН БҮС ДЭХ БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

2013
ГИШҮҮДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАВ

Сайн ажиллаж байгаа гишүүдээ төрийн шагналд тодорхойлох ажлыг хийж эхлүүлсэн байна. Барилгачдын 87 жилийн ойн баяраар S Development ХХК-ны 4 ажилтанг МБҮА-ийн нэрийн өмнөөс шагналд тодорхойлж шагнуулсан.

2013
АССОЦИАЦИ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН ТООГ НЭМЛЭЭ

Гишүүнээр элсэх байгууллагын баримт бичгийн багц, бүртгэлийн маягт, бүрдүүлэх материалын жагсаалтыг шинэчлэн боловсруулж, хуучин гишүүдийн мэдээллийг шинэчилж, шинэ гишүүн элсүүлж байна. Одоогоор 10 гаруй гишүүн шинээр элсүүлсэн.

2013
ЕВРОПИЙН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд гишүүн компаниудын саналыг үндэслэн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэллээ.

August 29, 2013
БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

September 3, 2013
ЧЕХ УЛСЫН ИКП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗСАН

September 5, 2013
ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ

September 12, 2013

ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД, БАРИЛГА УГСРАЛТЫН КОМПАНИУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

September 13, 2013
БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ МОНГОЛД ХӨТӨЛБӨР: ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ

September 17, 2013
МОНГОЛ ОРНЫ ХҮЙТЭН СЭРҮҮН БҮС ДЭХ БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ

September 17, 2013

ЯПОНЫ УДИЙН ЗАСГИЙН БАГИЙН АЙЛЧЛАЛ

September 26, 2013
ЯПОН, МОНГОЛЫН ХАМТАРСАН 'ШИНЭ КАЙХАЦУ КОНСАЛТИНГ КОМПАНИЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗСАН

September 30, 2013
ФОКУС ГРУППЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ